Culturalway
Анх 2015 онд монгол судлаач залуу эрдэмтдийн судалгааны ажлыг дэмжих, харилцан туршлага солилцох зорилготойгоор “Содон Соёд” эрдэм шинжилгээний нэгдэл байгуулагдаж байв. 2020 оноос “Соёлын Жимээр” соёл судлалын төв болгон өргөтгөж, тус төвийн үйл ажиллагааны цар хүрээ улам өргөжин, судалгаа шинжилгээний ажлыг сурталчлахын сацуу орчуулга, хөрвүүлгийн ажлыг гүйцэтгэх боллоо. Эрдэм шинжилгээний өгүүллийг хөрвүүлж найруулан, монгол улсад хэвлэгдэх стандартад нийцүүлэх, тухайн ажлыг сэтгүүлд хэвлүүлэх ажлыг гүйцэтгэсээр ирэв. Мөн тусгай төслийн хүрээнд бичигдсэн судалгааны ажлыг хөрвүүлж, орчуулан монгол улсад хэвлүүлэх ажлыг зохион байгуулсаар байна. Мөн манай үйл ажиллагааны нэгэн чухал хэсэг болох монгол судлаач эрдэмтдийн судалгааны ажлыг дэмжих, сурталчлах зорилгоор эрдэм шинжилгээний сэтгүүлийг монгол улсад эрхлэн хэвлүүлж байгаа билээ. 2022 оны 1 дүгээр улирлаас манай сэтгүүл ISSN буюу олон улсын эрдэм шинжилгээний номын санд албан ёсоор бүртгэгдэн цаашид улирал тутам хэвлэхээр төсөвлөн ажиллаж байна.
Ном